VMINE.IO STRATEGY УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙН МОДУЛЬ
Урт хугацааны стратеги төлөвлөлтийг уурхайн үе шатууд, бүтээгдэхүүн борлуулах үнэ, зардал болон захын агуулгын оновчлол хийн тодорхойлж хамгийн их Өнөөгийн цэвэр үнэ цэнэ бүхий уурхайн олборлох дарааллыг гаргаж өгнө.
Урт хугацааны стратеги төлөвлөлт юунд хэрэгтэй вэ?
Урт хугацааны стратеги төлөвлөлтийг ордын оновчтой уурхайн хүрээнд хийх бөгөөд ингэснээр төслийн бодит үнэ цэнэ, уурхай үе шатуудын олборлолтын дарааллыг эдийн засгийн хувьд хамгийн өндөр өгөөжтэй байхаар тооцоолон хийдэг.
Урт хугацааны төлөвлөлтөөр бид юуг санал болгож байна вэ?
Стратеги төлөвлөлтийн шийдэл нь үүлэн технологид суурилан тооцоолол хийдэг учраас түргэн шуурхай байдаг. Мөн төлөвлөлтийн тохиргоо хийн прожект үүсгэхэд хялбар. Танд ердөө л блок модель, түүнд агуулагдах шаардлагатай утгууд болон эдийн засгийн зарим үзүүлэлтүүд л байхад хангалттай. Төлөвлөлтийг хийхэд хэд хэдэн блок модель /тусдаа уурхай/ ашиглан хүдрийг төрөл төрлөөр нь ялгаж баяжуулах үйлдвэрт өгөхөөр сонгох боломжтой. Хамгийн өндөр үр өгөөж буюу төслийн Өнөөгийн цэвэр үнэ цэнэтэй байх хувилбарыг сонгохын тулд хүдрийн захын агуулга дээр оновчлол хийх замаар олборлолтын дарааллыг сонгодог.
Урт хугацааны төлөвлөлтийн үр дүнгээр та юу авах боломжтой вэ?
- Төслийн хамгийн өндөр Өнөөгийн цэвэр үнэ цэнэ бүхий хувилбар
- Хэд хэдэн хувилбаруудыг тооцоолон харьцуулах
- Уурхайн төлөвлөлтийн дэлгэрэнгүй үр дүн
- Олборлолтын хугацаа бүрээр эсвэл нэмэгдсэн хэмжээ бүхий уурхайн хүрээнүүд